Рояаль Олон улсын их сургуультай хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн хөлбөмбөгийн англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг багш, дасгалжуулагч, тоглогч болон шүүгчдэд хөнгөлттэй суралцуулах талаар хамтран ажиллахаар санамж бичиг байгуулав.
Санамж бичигт Монголын
хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар болон
Рояаль Олон улсын их сургуулийн Сургалт, Гадаад харилцаа эрхэлсэн захирал
Б.Дөлгөөн нар гарын үсэг зурлаа.
Ийнхүү тус сургуулийн
англи хэлний сургалтыг сонирхож байгаа хөлбөмбөгийн клубүүдийн багш дасгалжуулагч
болон тамирчдад нээлттэй болж байна. Сонирхогчид МХБХ-ны байранд хүрэлцэн ирж тус
англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх сургалтад бүртгүүлэх боломжтой юм.