Ш.Энхийн-Од NCAA-д анхны тоглолтоо хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-11-09 11:07:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын спортын, манай сагсанбөмбөгийн түүхэнд тодоор бичигдэх онцгой үйл явдал даваа буюу 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр тохиожээ.


Монголын дам дамжсан сагсанбөмбөгчин хүү Шаравжамцын Энхийн-Од АНУ-ын NCAA /National Collegiate Athletic Association/-гийг нэгдүгээр дивизионд энэ улирлын анхны тоглолтоо Дэйтоны их сургуулийн Dayton Flyers Basketball багийн бүрэлдэхүүнд хийсэн талаар тус улсаас спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин /Таван цагариг/ мэдээллээ.


"Mongolian Mike" хэмээх хоч нэртэй хэдийнээ болоод амжсан Ш.Энхийн-Од гарааны тавд гарсан төдийгүй энэ тоглолтод өөрийн багаас хамгийн өндөр оноог /14/ авч, 3 самбар, 5 ассист өгсөн юм.


Ц.Энхтүвшин: “Ш.Энхийн-Одын баг энэ тоглолтод Линденвүүдийн их сургуулийн багийг 73:46-гаар илүүрхэн хожиж, энэ улирлын гараагаа сайхан эхэллээ. Монгол хүү эл өдөр NCAA-д мөрөө гаргалаа. Тун удахгүй NBA-д түүхээ бичих өдөр ирнээ” хэмээжээ.





Связанные новости