Өнөөдөр Монголын 5 эмэгтэй боксчин медалийн өнгөө хувиргах тулаан хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр /11.09/ Йордан улсын Амман хотноо үргэлжилж байгаа Ази тивийн 2022 оны сонирхогчдын боксын аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн хагас шигшээ тулаанууд явагдана.
Хагас шигшээ тулаанд медалийн өнгөө хувиргах Монголын 5 эмэгтэй тамирчин байгаа бөгөөд тулаан орой 18 цагаас эхэлнэ.
Эмэгтэйчүүдийн 52 кг жинд
ОУХМ Л.Алтанцэцэг, Энэтхэгийн тамирчинтай учраа таарсан бол 54 кг жинд ОУХМ О.Есүгэн - Тайланд , 60 кг-д
СМ Т.Номин-Эрдэнэ - Тайланд, 63 кг-д СМ У.Шинэцэцэг - Энэтхэг, 70 кг-д ОУХМ
Э.ЭрдэнэтуяаТайландын тамирчинтай тус тус тулаан хийнэ.