Мьянмарт 6.8 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИННЕЙПЬИДО. /NHK/. Мьянмарын төвийн нутагт лхагва гарагт 6.8 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Тус улсын Засгийн газар мэдэгдэхдээ “газар хөдлөлтийн улмаас гурван хүн амь эрсдэж, олон хүн гэмтэж бэртсэн” гэв.
Орон нутгийн цагаар лхагва гарагийн үдээс хойш газар хөдөлсөн гэж АНУ-ын Геологийн судалгааны газар мэдэгдлээ.
Тус улсын хамгийн том хот Янгоноос 500 орчим км зайтай газарт газар хөдлөлт болсон бөгөөд газар хөдлөлтийн гүн нь 84 км байжээ.
Жуулчид олноороо очдог Баган хотын хэдэн зууны түүхтэй Буддын сүмүүд газар хөдлөлтийн улмаас эвдэрч гэмтсэн байна.
Г.Доржханд