Такаясү 12 даваатай башёг тэргүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын тэмцээн Фүкүока хотод 14 дэх өдрөө үргэлжилж, Сэкиваке Хошёорюү С.Бямбасүрэн, Аби /М-9/-тай учраа таарч түүнд хикиотоши мэхээр унаснаар 10 даваа, 4 унаатай болж түрүүлэх бөхийн жагсаалтаас хасагдлаа.
Комүсүби Кирибаяама
Б.Лхагвасүрэн, Оношо /М-2/-той таарч барилдан, түүнд цүкиотоши мэхээр унаж 8
даваа, 6 унаатай боллоо. Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил, Такарафүжи /М-8/-тай
таарч барилдан, түүнийг ошидаши мэхээр давж 5 даваа, 9 унаатай башёг үргэлжүүлж
байна.
Энэ өдөр Ичиножёо
А.Ичинноров /М-2/, Атамифүжи /М-15/-тэй барилдаж, түүнийг ёрикири мэхээр давж 3
даваа, 11 унаатай тун тааруу амжилттай яваа бол Чиёошома Г.Мөнхсайхан /М-10/, Окиноүми
/М-13/-тэй таарч барилдан, түүнд ёриктаоши мэхээр унаснаар 6 даваа, 8 унаатай
болоод байна.
Мөн энэ өдөр Азүмарюү
С.Тодбилэг /М-14/, Таканошо /М-9/-тэй хүч үзэж, түүнд ошидаши мэхээр унаснаар 7 даваа, 7 унаатай болов.
Энэ башёг 11 даваатай
ганцаараа тэргүүлж байгаа Такаяасү /М-1/ Кагаяаки /М-15/-тэй таарч барилдан түүнийг хатакикоми
мэхээр давж 12 даваа, 2 унаатай болж, сүүлийн өдөр өрсөлдөгчөө давбал энэ башёд
түрүүлэх юм.
Озэки Такакейшо адил 10
даваатай яваа Охо /М-13/-той учраа таарч барилдан, түүнийг ошидаши мэхээр давж
11 даваа, 3 унаатай болов.