Долоодугаар хорооллын хэсэгчилэн ерөнхий төлөвлөгөөг шинээр баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-10-05 12:32:09

Орхон аймгийн долоодугаар хороолол баригдсанаар орон сууцны хангамж 75 хувьд хүрнэ. Иймд аймгийн ИТХ-ын ээлжит 25 дугаар хуралдаанаар уг хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталлаа.

Уг хороолол нь Цагаанчулуут багт баригдана. Одоогийн байдлаар 200 айлын орон сууцны найман барилга ашиглалтад орсон. Цаашид 325 айлын таван барилга баригдахаар зураг төсөв нь бэлэн болжээ. Үүнийг Төрийн орон сууцны корпораци барина. Энэ мэт Цагаанчулуут багт барилгажилт эрчимтэй явагдаж байна.

Нийт 26.6 га талбайтай уг багт дэд бүтцийн хангамж, эх үүсвэр, инженерийн шугам сүлжээ нь баригдсан гэдгээрээ давуу талтай  юм. Долоодугаар хороололд 2172 өрхийн 7603 иргэн оршин сууна гэж тооцжээ. Ийн орон сууцны хороолол барихад 352 тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж. Дашрамд дурдахад, 2004, 2007 онд баталж байсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг нь хүчингүй болгож шинээр баталсан нь энэ юм.

Б.Оюун-Эрдэнэ

Связанные новости
Комментарии