Казахын Күрес бөхийн ДАШТ-ээс 6 медаль хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Казахстаны нийслэл Астанад болж байгаа казахын үндэсний күрес бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эхний өдөр манай тамирчид алт, хүрэл медаль хүртсэн юм.
Тус тэмцээний 2 дахь өдөр дахин
4 медалийн эзэд тодорлоо. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 66 кг жинд Энхтайваны
Энхболд, эмэгтэйчүүдийн 55 кг-д Отгонжаргалын Сарантуяа нар мөнгө,
эрэгтэйчүүдийн 60 кг-д Эрдэнэсүрэнгийн Өсөхбаяр, 74 кг-д Өлзийбаярын Бямбасүрэн
нар хүрэл медалийн эзэд боллоо.
Ташрамд дуулгахад, мөнгөн медальт О.Сарантуяа, хүрэл медальт Э.Өсөхбаяр нар өнгөрсөн сарын сүүлээр Узбек кураш бөхөөр насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүртсэн медалиа ийнхүү Казах күрес бөхийн төрлөөр давтсан байна.