ФИФА-гийн үзэсгэлэнд Монголын шигшээ багийн ороолтыг онцолжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/-ны музейн “211 Соёл ба хөлбөмбөг” үзэсгэлэнд Монгол Улсын шигшээ багийн дэмжигчдийн бэлгэ тэмдэг болсон ороолтыг онцолжээ.
Энэхүү үзэсгэлэнд 211
улсын хөлбөмбөгийн холбооны илэрхийлэхүйц маш олон төрлийн зүйл цугларснаас
гадна өнгөрсөн онд МХБХ-ноос ОУХБХ-ны музейд МХБХ-ны түүхэн бэлгэ тэмдэг болсон
эд зүйлсийг илгээжээ.
Тус “211 СULTURES ONE GAME” үзэсгэлэнд ОУХБХ-ны нийт 211 гишүүн холбооны соёлын тухай үзэсгэлэн байрлаж байгаа аж.
ОУХБХ-ны музейн захирал
Марко Фаззон үзэсгэлэнгийн үеэр “Дэлхийн хөлбөмбөгийн түүх, өв уламжлал, соёлын
өлгий болсон газар бол ОУХБХ-ны 211 гишүүн холбоог төлөөлөх бидний эрхэм
зорилгын нэг хэсэг юм. Холбоо бүр талбай дээрх ид шидийн эргэн тойронд
эргэлддэг өөрийн гэсэн хөлбөмбөгийн соёл, шүтэн бишрэгчдийг нэгтгэсэн түүх,
туршлагаасаа хуваалцдаг" гэсэн байна.