"Яндекс" Оросын хамгийн үнэ цэнтэй компаниудын чансааг дахин тэргүүлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2023-02-27 10:52:28

МОСКВА. /TASS/. “Forbes" сэтгүүлээс гаргадаг Оросын хамгийн үнэ цэнтэй интернэт компаниудын жагсаалтыг “Яндекс" компани дахин тэргүүлжээ.


"Яндекс" тав дахь жилдээ дараалан Оросын хамгийн үнэ цэнтэй интернэт компани болж байгаа юм. “Forbes" сэтгүүлд мэдээлснээр, тус компанийн зах зээлийн үнэлгээ 10.2 тэрбум ам.доллар болсон байна. 2022 онд "Яндекс"-ын үнэлгээ 17.4 тэрбум ам.доллар байсан бол 2021 онд 22.98 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байв. 


Жагсаалтын хоёрдугаарт, 9.8 тэрбум ам.доллароор үнэлэгдэж буй “Wildberries” компани, гуравдугаарт, 5.2 тэрбум ам.доллароор үнэлэгдэж буй “Ozon” компани бичигджээ. 


Оросын хамгийн үнэ цэнтэй интернэт компаниудын чансаанд мөн “1С” (2.5 тэрбум ам.доллар), "Лаборатория Касперского" (2.4 тэрбум ам.доллар), “Avito” (2. тэрбум ам.доллар), "СКБ Контур" (1.8 тэрбум ам.доллар), “VK” (1.6 тэрбум), “Positive Technologies” ($1,5 млрд),  “HeadHunter” (1 тэрбум ам.доллар) компаниуд багтсан байна.


Жагсаалтад нийтдээ 30 компани орсон бөгөөд эдгээр компани нь интернэтээс ашиг орлогоо бүрдүүлдэг. 


Связанные новости