Оноо авалтаар Д.Дэлгэрням тэргүүлж, А.Ананд гуравт бичигджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-04-04 09:17:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сингапурт болсон 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй баг маань гайхалтай тоглолт үзүүлж, урьд нь хоёр дараалан хожигдоод байсан Австралийн шигшээ багийг  21:18-аар буулгаж авч, тивийн аваргаар хоёр дахиа тодорч, монголчууддаа гайхалтай бэлэг барьсан билээ.

 

Тэмцээний MVP-гээр тодорсон, Монголын шигшээ багийн ахлагч ОУХМ Д.Дэлгэрням, Австралийн Даниэль Жонсонтой хамт таван тоглолтоос хамгийн их буюу 31 оноо авч, Азийн аваргад хэсгийн шатанд өрсөлдсөн 16 багийн бүх тоглогчийг тэргүүлжээ.

 

Алтан медаль хүртэхэд чухал шидэлт хийж, гол баатраар тодорсон ОУХМ А.Ананд 30 оноо авснаар гуравдугаарт бичигдсэн байна.

 

Манай багийн үлдсэн хоёр гишүүд болох ОУХМ Э.Дөлгөөн 9-д (27 оноо), ОУХМ О.Энхбаатар 18 (16 оноо) дугаар байрт жагсчээ.

Связанные новости