Катарын ДАШТ-д манай дөрвөн жүдоч хэсэг толгойлох боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 7-14-нд Катарын нийслэл Доха хотод болох жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөхөн IJF-ээс сүүлийн чансааг Антальягийн “Их дуулга”-ын дараа гаргалаа.
Хэдийгээр манайх
Катарын ДАШТ-ий бүрэлдэхүүнээ зарлаагүй ч шинэчилсэн чансааны дараа Монголын
дөрвөн жүдоч хэсэг толгойлон барилдах боломжтой болжээ.
Манай жүдочдоос
ОУХМ Ё.Басхүү 4744 оноогоор 66 кг-ын жинд аман хүзүүнд бичигдэж байгаа бол 73
кг-д гавьяат тамирчин Ц.Цогтбаатар 5636 оноогоор гурав, +100 кг-д ОУХМ
О.Цэцэнцэнгэл 4503 оноогоор дөрөв, 60 кг-д ОУХМ Э.Ариунболд 3537 оноогоор
наймдугаар байрт жагсаж байна.
Тэднээс гадна
чансааны жагсаалтын “Топ-20”-д манай зургаан жүдоч багтсан бөгөөд
эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Сумъяабазар 18 (2450 оноо), 66 кг-д Б.Эрхэмбаяр 10
(3197), эмэгтэйчүүдийн 48 кг-д Г.Наранцэцэг 10 (3763), Б.Баасанхүү 15 (3000),
57 кг-д Л.Энхрийлэн 14 (3201), +78 кг-д А.Адъяасүрэн 11 (3407) байрт бичигдлээ.