Эмэгтэй хөлбөмбөгчид Сингапурын багтай 2:2-оор тэнцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-04-05 08:37:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Парис-2024" олимпын эрхийн төлөөх Азийн бүсийн эхний шатны тэмцээнд оролцож буй Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг "D" хэсгийн эхний тоглолтоо Тайландын Чонбури хотод Сингапурын багтай хийлээ.

 

Тус тоглолтод манай охид өрсөлдөгч багтайгаа 2:2-оор тэнцэж, эвийн гэрээ байгуулсан байна. Монголын багийн хоёр гоолыг шигшээ багийн гол довтлогч Н.Намуунаа тоглолт эхлээд 2 дахь болон 94 дэх минутад оруулж дубль хийжээ.

 

Эмэгтэй баг маань хэсгийн сүүлийн тоглолтоо дөрөвдүгээр сарын 7-ны өдөр талбайн эзэн Тайландын эсрэг хийх юм.

Связанные новости