ХЭНТИЙ: Дэлхийн дээвэр Эверестэд тугаа мандуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-04-12 12:53:31
Чингис /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул Лхасүрэнгийн Баярсайхан нь энэ сарын 16-ны өдөр Ази тивд орших Гималайн нурууны ноён оргил Эвeрeстийг зорих гэж байна.
Тэрбээр "EVEREST TEAM-2023 MONGOL" Монголын уулчдын анхны бие даасан багт орж, далайн түвшнээс дээш 8848 метрийн өндөр, дэлхийн хамгийн өндөр цэгт авирах бэлтгэлээ базааж эхэлжээ. Тиймээс аймгийн Засаг дарга Ц.Чогсомжавын зүгээс замын зардалд нь дэмжлэг үзүүлсэн бөгөөд Хан Хэнтий аймгийнхаа тугийг Эвeрeстийн оргилд мандуулж, 100 жилийн баяр наадмаар хүндэтгэн залахаар боллоо.

Связанные новости