"Military Watch" Оросын хамгийн аюултай цэргийн хөлөг онгоцыг нэрлэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
ВАШИНГТОН. /Military Watch/. Дуунаас хэт хурдан “Циркон” далавчит пуужингаар зэвсэглэсэн "Маршал Шапошников" хөлөг онгоц бол Оросын тэнгисийн цэргийн хамгийн аюултай хөлөг онгоц гэж Америкийн “Military Watch” сэтгүүлд бичжээ.
“1155M төслийн нэгдүгээр зэрэглэлийн уг хөлөг онгоцыг шинэчлэн сайжруулах томоохон хөтөлбөр хэрэгжүүлсэн” гэж сэтгүүлд гарсан нийтлэлд онцолсон байна.
Нийтлэлд дурдсанаар, Оросын шумбагч онгоц эсэргүүцэгч энэхүү хөлөг онгоцны мэдрэгчүүд, электрон техник, зэвсгүүдийг 2017 оноос хойш ихээхэн шинэчлэн сайжруулжээ.
“Маршал Шапошников”-ыг дуунаас хэт хурдан "Циркон" далавчит пуужингаар зэвсэглэсэн нь сайтар бодож төлөвлөж байж хийсэн сайжруулалт бөгөөд энэ зэвсэг нь хөлөг онгоц эсэргүүцэгч ангилалд багтдаг пуужингуудаас хамгийн аюултайд тооцогддог гэж нийтлэлд бичсэн байна.