Эмэгтэй тамирчдыг чадавхжуулах сургалт эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-04-28 15:06:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮОХ-ны Жендэрийн тэгш байдал комиссоос Азийн олимпын зөвлөлийн төслийн хүрээнд зохион байгуулж буй эмэгтэй тамирчдыг чадавхжуулах сургалт-семинар өнөөдөр Олимпик хауст эхэллээ. Энэ удаагийн сургалтад олимпын төрлийн спорт холбоодын төлөөлөл болсон 30 гаруй тамирчин хамрагдаж байна.

 

Тамирчин бүсгүйчүүд “Тэгш боломж-Тэгш хариуцлага” сэдвийн хүрээнд спортын салбарт эмэгтэй тамирчдын оролцоог нэмэгдүүлэх, манлайлал үзүүлэх тал дээр цаашид анхаарч хамтран ажиллах талаар хэлэлцэж байгаа юм.

 

Семинарын нээлтэд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар оролцож, жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлд МҮОХ-ноос баримталж буй бодлогын талаар танилцууллаа.

 

Семинарын эхэнд Жендэрийн тэгш байдлын комиссын үйл ажиллагааг оролцогчдод танилцуулсан бол Спорт дахь жендэрийн тэгш байдал, Жендэрийн мэдрэмжтэй бодлого сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Сургалт-семинараар хүний их эмч Б.Санчир “Бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх, Гэмтлийн дараах сэргээн засал” сэдвээр сургалт орно.

 

Мөн хоол зүйч С.Хулангаа “Өндөр зэрэглэлийн тамирчдын хоол, шим тэжээл” сэдвээр илтгэл тавихаас гадна "Тамирчны карьерын шилжилт" сэдвийн хүрээнд гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, С.Батцэцэг нар чөлөөт ярилцлага өрнүүлэх юм.  

Связанные новости