ӨВӨРХАНГАЙ: Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхижуулах төсөл хэрэгжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр /МОНЦАМЭ/. Австралийн ЭСЯ-ны Нэгдүгээр Нарийн бичгийн дарга Дэйв Престон (David Preston), Азийн сангийн Эдийн засгийн хөтөлбөрийн захирал Триша Төрболд (Tricia Turbold) нар төслийн багийн гишүүдийн хамт Арвайхээр хотод ажиллаж байна.
“Ковид-19
цар тахлын үед бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгарч буй сорилтуудыг даван
туулах чадварыг нэмэгдүүлэх төсөл”-ийг Азийн сангийн дэмжлэгтэйгээр 2020
оноос хэрэгжүүлж байгаа ба өнөөдөр төслийн үр дүнг хэлэлцлээ.
Тухайлбал, “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцан төсөлд хамрагдсан эмэгтэйчүүдтэй уулзаж, бизнесийн түүх, туршлагыг нь сонссон юм. Мөн тус төслөөс буцалтгүй мөнгөн тусламж авсан бизнес эрхлэгчдийн ажлын байраар зочлон үйл ажиллагаатай нь танилцлаа.
Дээрх төслөөр бичил бизнес эрхлэгч 800 гаруй эмэгтэйг санхүүгийн боловсрол олгох сургалт, сэтгэл зүйн зөвлөгөөнд хамруулж, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч 26 эмэгтэйд санхүүгийн буцалтгүй тусламж олгон ажлын байрны тогтвортой байдлыг ханган өрхийн орлогыг нэмэгдүүлжээ.
Связанные новости

