Паралимпын нээлтийн ёслол болж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТРИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Sputnik/. Зуны Паралимпын нээлтийн ёслол Бразилын Рио-де-Жанейро хотын Маракана цэнгэлдэх хүрээлэнд орон нутгийн цагаар лхагва гарагийн орой албан ёсоор эхэлжээ.
Есдүгээр сарын 18-ныг хүртэл үргэлжлэх Паралимпод нийт 162 улсын 4400 гаруй тамирчид оролцож, спортын 23 төрлөөр 528 багц медалийн төлөө өрсөлдөнө.
Оросын тамирчдыг төрөөс санхүүжүүлсэн сэргээшийн хөтөлбөрт хамрагдсан гэх үндэслэлээр Паралимпод оролцохыг хориглосон шийдвэрийг Олон улсын Паралимпын хороо /ОУПОХ/ өнгөрсөн сарын эхээр гаргасан юм.
Уг шийдвэрийг эсэргүүцэн Спортын арбитрын шүүхэд /САШ/ Оросын Паралимпын Хороо давж заалдсан боловч тус шүүх ОУПОХ-ны хоригийн эсрэг Оросын гомдлыг шүүн хэлэлцэхээс татгалзаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ. Дараа нь Орос САШ-ийн шийдвэрийн талаар Швейцарийн Дээд шүүхэд давж заалдсан боловч мөн л амжилт олсонгүй. Үүнтэй холбогдуулан Оросын хэвлэл мэдээллийн томоохон хэрэгслүүд Риогийн Паралимпын наадмыг шууд дамжуулахгүй байхаар шийджээ.
Г.Доржханд