Италийн волейболчид дэлхийн аварга боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-09-08 10:39:06

БАНГКОК, 2025 оны есдүгээр сарын 8 /TASS/. Тайланд улсад болсон эмэгтэйчүүдийн волейболын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ финалд Италийн волейболчид Туркийн шигшээ багийг хожжээ. 


Тоглолт 3-2 (25:23, 13:25, 26:24, 19:25, 15:8) харьцаагаар дуусжээ. Хүрэл медалийн төлөөх тоглолтод Бразилын баг Японыг мөн 3-2 харьцаагаар хожсон байна.


Италийн шигшээ баг хоёр дахь удаагаа дэлхийн аварга боллоо. Италичууд өмнө нь 2002 онд аваргын цомыг өргөж байв. 


Өмнөх хоёр тэмцээнд түрүүлсэн Сербийн шигшээ баг энэ жил шөвгийн наймд шалгарч чадсангүй. 2022 оны дэлхийн аваргад Туркийн шигшээ баг 1/4 шигшээд хожигдсон бол Италийн баг хүрэл медаль хүртжээ.


Оросын волейболчид 2006, 2010 онд түрүүлж байсан бол ЗХУ-ын баг ДАШТ-д таван удаа (1952, 1956, 1960, 1970, 1990) алтан медаль хүртэж байв.



Связанные новости