Болгарын сүүн бүтээгдэхүүнийг Монголд үйлдвэрлэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
СОФИ. /ВТА/. Монгол Улс “Lactobacillus bulgaricus” бактеритай болгар таргийг үйлдвэрлэх Азийн хоёр дахь улс болох гэж байна.
Болгарын төрийн өмчит сүүн бүтээгдэхүүний “LB Bulgaricum”, Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн томоохон компаниудын нэг болох “АПУ” компаниудын хооронд лиценз ашиглах тухай гэрээнд гарын үсэг зурсан талаар Болгарын Эдийн засаг, аж үйлдвэрийн яам лхагва гарагт мэдээлжээ.
Эдийн засаг, аж үйлдвэрийн
сайд Никола Стоянов Ази тивийн зах зээлд гарах санаачилгыг анх гаргаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах
Болгар Улсад суугаа Элчин сайд Лхагвасүрэнгийн Саянаагийн идэвхтэй
дэмжлэгтэйгээр уг гэрээг байгуулжээ.
Гэрээнд гарын
үсэг зурах ёслолын ажиллагаанд дээрх хоёр эрхэм оролцсон байна.
"Энэхүү хамтын ажиллагааны тухай яриа хэлэлцээ өнгөрсөн оны 12 дугаар сард эхэлсэн бөгөөд ердөө дөрөвхөн сарын дотор энэ ажлыг эцэслэн бид өнөөдөр тус гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр жинхэнэ Болгарын тараг Монголд худалдаалагдах боломжтой болж байна" гэж сайд Никола Стоянов хэллээ.