М.Анхцэцэг Азийн аваргаас 3 өргөлтөөрөө хүрэл медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batbold.sh@montsame.gov.mn
2023-05-10 18:35:09
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг БНСУ-ын Жинжү хотод болж буй хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд өнөөдөр хүрэл медаль хүртжээ.


Тэрбээр огцом өргөлтөөр 108, түлхэлттэй өргөлтөөр 135, нийлбэр дүнгээр 243 кг-ыг өргөснөөр 3 хүрэл медаль хүртсэн байна. 


Связанные новости