Б.Мишээлт хүрэл медалийн болзол хангав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Ташкент-2023” сонирхогчдын боксын ДАШТ-ий 10 дахь өдөр манай улсаас өрсөлдөж буй 10 боксчноос анхны хүрэл медалийн болзлыг Б.Чинзориг хангасан бол 67 кг-ын жинд хүч үзсэн Азийн АШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Б.Мишээлт хоёр дахь хүрэл медалийн болзлыг биелүүллээ.
Тэрбээр 1/4
шигшээд Венесуэлийн Кристиан Паласиог буулган авснаар эзэн орны Асадхужа
Муидинкужаевтай хагас шигшээ буюу медалийн өнгөө хувиргах тоглолтоо хийнэ.
Узбекистанд болж
байгаа боксын ДАШТ-ий хүрэл медалийн төлөө тоглолтод нийт 32 орны 104 боксчин
шалгарчээ. Куба улсаас 12 боксчин, нутгийн эзэн Узбекистан улсаас 11 тамирчин,
Оросын 8 тамирчин хүрэл медалийн төлөө тоглолтод шалгарсан нь хамгийн олон
тамирчин шалгарч байгаа үзүүлэлт болсон байна.
1/4 шигшээд
шалгарсан тамирчид:
12 - Куба
11 - Узбекистан
8 - ОХУ
7 - Казахстан
6 - Испани
5 - Франц, Гүрж
4 - Болгар,
Иордан, Тажикстан
3 - Энэтхэг,
Кыргызстан, Бразил, Азербайжан, Армени
2 - Япон,
Тайланд, Замби, Монгол, Мексик, Хятад
1 - Шотланд,
Гана, Тайвань, Колумби, Унгар, Венесуэл, Хорват, Беларусь, Итали, Австри,
Австрали