ОУХМ Б.Мишээлт ДАШТ-ий хүрэл медалиа зүүжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batbold.sh@montsame.gov.mn
2023-05-14 09:12:59
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Узбекистан улсад болж буй "Ташкент-2023"  боксын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн ОУХМ Б.Мишээлт өчигдөр медалиа зүүж, 50.000 ам.долларын шагналаа гардаж авсан байна.


Тэрбээр Монголын боксын түүхэнд 67 кг-ын жинд анх удаа боксын насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн тамирчин болж байгаа юм.



Харин 63.5 кг-ын жинд мөнгөн медалийн болзол хангаад байгаа “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Чинзориг өнөөдөр Узбекистаны Руслан Абдуллаевтай аваргын алтан медалийн төлөө тулалдахаар бэлтгэлээ хангаж байна. ОУХМ Б.Чинзоригийн тоглолт өнөөдөр орой Монголын 21:45 цагаас эхэлнэ.

Связанные новости