Б.Чинзориг алтын төлөө тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-05-14 13:44:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Узбекистаны нийслэл Ташкентэд болж буй эрэгтэйчүүдийн сонирхогчдын боксын ДАШТ-ий 63.5 кг-ын жинд хүрэл медалийн болзол хангасан “Жакарта-2018” Азийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медальт, ОУХМ Б. Чинзориг медалийн өнгөө хувиргах тулаанаа Тажикистаны Баходур Усмоновтой хийж, манай боксчин өрсөлдөгчөө 4:1-ээр ялж шигшээ тоглолтод шалгарсан билээ.

 

Тэрбээр эзэн орны Руслан Абдуллаевтай манай улсаас боксын дэлхийн хоёр дахь аварга болох үгүйгээ шийдвэрлэх тулаанаа өнөөдөр хийнэ.


Харин Ташкентийн рингэнд 67 кг-ын жинд хагас шигшээд шалгарч хүрэл медалийн болзол хангаад байсан Азийн АШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин, ОУХМ Б. Мишээлт медалийн өнгөө хувиргах тулаандаа эзэн орны Асадкужа Мюдинкужаевтай хүч үзэж 0:5-аар ялагдсан юм. Б.Мишээлт Монголын боксчдын түүхэнд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс найм дахь хүрэл медалийг эх орондоо авчирч байна.

Связанные новости