Банкнаас мөнгө дээрэмдсэн этгээдүүдийг баривчилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬЭнэ оны наймдугаар сарын 22-нд Дорноговь аймгийн Мандах сумын “Хаан” банкнаас зэвсэглэн этгээдүүд 23,2 сая төгрөг дээрэмдэж зугтаасан хэрэг гарсан.
Цагдаагийн байгууллагаас гэмт этгээдүүдийг олж илрүүлэх, мөрдөх ажлыг зохион байгуулсны үндсэн дээр сэжигтэн “Н”-ийг Дархан-Уул аймгаас, сэжигтэн “Г”-г Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутгаас баривчилсан байна.
Дээрмийн хэрэг үйлдсэн этгээдүүдийг Дорноговь аймгийн Цагдаагийн газар шалгаж эхэлжээ.
Х.Эрдэнэбулган
Связанные новости
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
1 день
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
2 дня
Ulaanbaatar