ДОРНОГОВЬ: Нийт нутгаар хур тунадас орж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-11-07 09:52:09

Сайншанд, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн нийт нутгаар хур тунадас орж байна.


Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан мэдээллээс үзэхэд арваннэгдүгээр сарын 6-7-нд шилжих шөнө, 7-ны өдөр нийт нутгаар бороо, хур тунадас, цас орж, салхи өдөртөө нийт нутгаар секундэд 12-14 метр, нутгийн төв, өмнөд хэсгээр зарим үед секундэд 16-18 метр хүрч, нутгийн хойд хэсгээр зөөлөн цасан шуурга шуурахыг анхааруулжээ.


Мөн 7-8-нд шилжих шөнөөс эхлэн нийт нутгаар хүйтэрнэ. 

Связанные новости