Гватемалд амиа алдагсдын тоо 144-т хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНГВАТЕМАЛ. /NHK/. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Төв Америкийн Гватемал улсын Санта-Катарина Пунила хотод хөрсний гулгалт үүссэний улмаас амиа алдагсдын тоо 144-т хүрч, 350 хүн сураггүй алга болсон байна.
Нийслэл Гватемал хотын зэргэлдээх Санта-Катарина Пунила хотын ууланд хөрсний гулгалт үүсэж, 125 байшин, барилга дарагджээ.
Үүний улмаас наад зах нь 144 хүн амиа алдсан бөгөөд 350 хүн сураггүй алга болсон гэж Гватемалын Онцгой байдлын газраас мэдэгдэв.
Цэргийн албан хаагчид, гал сөнөөгчид, нутгийн иргэд болон Мексикийн Засгийн газрын илгээсэн аврагч ноход эрэх, аврах ажиллагаанд оролцож байгаа боловч бороо үе үе орж, аврах ажиллагаанд саад учруулж байна.
Д.Нямтулга
Комментарии