Орон сууцны үнийн индекс 9.2 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-09-10 13:05:27

Орон сууцны үнийн индекс өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.2 хувиар буурсан талаар “Тэнхлэг зууч” компаниас мэдээлэв.

Тус компани нь Монголбанкны захиалгаар Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлсэн шинэ, хуучин 4908 орон сууцны мэдээллийг хамруулан хараат бусаар “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааг гаргасан байна. Судалгаагаар энэ оны наймдугаар сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 1.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас өөрчлөлт гараагүйг харуулж байгаа юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад 3.8 хувь, буурсан үзүүлэлт юм.

Шинэ орон сууцны үнийн индекс 14.1 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 0.7 хувиар, оны эхэн үеэс 4.2 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 7.1 хувиар буурсэн үзүүлэлт юм. Шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж 2 сая 30 мянган төгрөг байгаа юм. Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр үнэтэй буюу 2 сая 790 мянга байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт 1 сая 550 мянган төгрөг байна.

Хуучин орон сууцны үнийн индекс 7.1 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 0.07 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад 5.7 хувиар, буурсан үзүүлэлт. Хуучин орон сууц байршлаасаа хамааран 597 мянгаас 983 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм.

Ч.Ариунболд

Связанные новости