Өмнөд Каролинаг байгалийн гамшгийн бүсээр зарлалаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНВАШИНГТОН. /TASS/. Оршин суугчид нь усархаг бороо, үерийн гамшигт өртсөн Өмнөд Каролина муж улсад тусламж илгээх үүргийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама даваа гарагт өгчээ. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлсэн байна.
“Өмнөд Каролинад маш том гамшиг болж байгааг Ерөнхийлөгч өнөөдөр мэдэгдсэн бөгөөд энэ сарын 1-нээс эхэлж, өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа хүчтэй шуурга, үерт автсан бүс нутгуудын эрх баригчдад болон муж улсын түвшинд явуулж буй ажлыг сэргээхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор холбооны улсын тусламж илгээх үүрэг өгсөн” гэж Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ.
Байгалийн гамшгийн уршгийг арилгахад Өмнөд Каролинагийн эрх баригчдад холбооны улсын төсвөөс хөрөнгө мөнгө гаргана. Тус муж улсын Чарльстон, Дорчестер, Жоржтаун, Хорри, Лексингтон, Орангебург, Ричланд болон Уиллиамсбург тойргийн оршин суугчдад тусламж үзүүлнэ.
Үүний сацуу, Өмнөд Каролинад усархаг борооноос үүдэлтэй үерийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо найм болж нэмэгдсэн байна.
Д.Жаргал
Комментарии