БАЯНХОНГОР: 150 гаруй албан хаагч 30 техник хэрэгсэлтэйгээр гэмтлийг засварлаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Хүчтэй салхи, ширүүн борооны улмаас Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ /ЦТҮС/ ТӨХК-ийн эзэмшлийн Булган аймгаас Хархорин чиглэлийн 100/110 квт-ын 463-487 хүртэлх 24 төмөр бетон тулгуурт гэмтэл гарсныг өмнө мэдээлсэн.
Тэгвэл "ЦДҮС" ТӨХК-ийн зургаан салбараас 150 гаруй албан хаагч 30 гаруй техник хэрэгсэлтэйгээр гэмтлийг арилгах, унасан тулгуурыг цэвэрлэх ажлыг хийж байна.
Ташрамд, Монголын Хүүхдийн спортын зуны VII наадмын тэмцээн болж буй заалуудад цахилгаан үүсгүүр ашиглаж, тэмцээн хэвийн үргэлжлэх нөхцөл байдлыг бүрдүүлжээ.
Связанные новости

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
6 дня

Второй этап отбора подрядчика для проекта строительства метрополитена будет объявлен в августе
6 дня