NHL: Макдэвид гурав дахь удаагаа улирлын хамгийн үнэ цэнтэй тоглогчоор тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2023-06-27 10:24:18

НЭШВИЛЛ. /NHL/. Канадын “Эдмонтон” клубийн довтлогч Коннор Макдэвид Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн (NHL) улирлын хамгийн үнэ цэнтэй тоглогчид гардуулдаг “Hart Trophy” цомын эзэн боллоо. Шагнал гардуулах ёслол мягмар гаргийн орой Нэшвилл хотод болжээ.


Канадын довтлогч гурав дахь удаагаа хамгийн үнэ цэнтэй тоглогчоор тодорч байгаа бөгөөд энэ шагналыг өмнө нь 2017, 2021 онд хүртэж байсан юм. "Бостон Брюинз" клубийн чех довтлогч Дэвид Пастрняк, Америкийн "Флорида Пантерз" клубийн довтлогч Мэттью Ткачук нар мөн энэ шагналд нэр дэвшжээ.


Макдэвид мөн NHL-ийн тоглогчдын холбооны гишүүдийн саналаар тодруулдаг шилдэг тоглогчийн (Ted Lindsay Award) шагналыг хүртжээ. Энэ үзүүлэлтээр тэрбээр лигийн түүхэн дэх гурав дахь хоккейчин болж байна. 


Ээлжит улиралд Макдэвид 153 оноо авч, 82 тоглолтод 64 гоол оруулж, 89 оновчтой дамжуулалт өгчээ. Макдэвид NHL-ийн түүхэнд нэг улиралд 150 ба түүнээс дээш оноо авсан зургаа дахь тоглогч боллоо. Тэрбээр мөн 2022/23 оны улирлын тоглолтод авсан онооны тоогоор дээд амжилтыг эвджээ. Өмнө нь энэ амжилтыг 2018/19 оны улиралд 128 оноо (41 + 87) авсан “Тампа-Бэй Лайтнинг" клубийн орос довтлогч Никита Кучеров эзэмшиж байв.


Связанные новости