Туул голын усны түвшин болж 263 см болж буурчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Туул голын усны түвшин өчигдөр өглөөний байдлаар 1966 оны үерийн түвшинд буюу 311 см-т хүрсэн. Харин оройны 20.00 цагийн байдлаар 263 см болж буурсан байна.
Тодруулбал, долоодугаар сарын 8-ны
02.00 цагт 301 см
04.00 цагт 308 см
06.00 цагт 311 см буюу үерийн аюултай түвшинг 51 см давсан бол
08.00 цагт 308 см
18.00 цагт 270 см
20.00 цагийн байдлаар 263 см болж буурчээ.
Хэдийгээр усны түвшин буурч байгаа ч дахин нэмэгдэж болзошгүй тул Туул голын орчим амьдарч байгаа иргэдийг анхаарал, сэрэмжтэй байхыг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна.