Шүдлэн насны морьдын уралдаанд Б.Пунцагбалжирын хар үрээг түрүүлснээр тооцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2023-07-11 14:55:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хурдан морины салбар хороо Үндэсний их баяр наадмын Шүдлэн насны морьдын уралдаанд Б.Пунцагбалжирын хурдан хар үрээг түрүүлснээр тооцлоо.


Хүй долоон худагт өчигдөр болсон Шүдлэн насны морьдын уралдаанд Ховд аймгийн Мянгат сумын харьяат З.Мэндсайханы шарга халзан түрүүлсэн гэж зарлагдсан ч маргаан дагуулсан. Учир нь морьд түрүү болон аман хүзүүнд орж ирэх явцад морь бариач өмнүүр нь орж будилаантуулсан явдал болсон юм.


Тэгвэл өнөөдөр Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооноос маргааныг эцэслэн шийдвэрлэж, Б.Пунцагбалжирын хурдан хар үрээг шүдлэн насны морьдын уралдаанд түрүүлсэн, З.Мэндсайханы шарга халзанг аман хүзүүдсэн хэмээн шийдвэрлэсэн байна.


Связанные новости