Т.Тулга чансааны 3-т эрэмбэлэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-07-14 23:38:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн бөхийн холбооны чансааны оноо олгох энэ жилийн сүүлийн буюу дөрөв дэх тэмцээн өчигдөр Унгарын нийслэл Будапештэд эхэллээ. 


Манай улсаас найман тамирчин гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатарын удирдлага дор оролцож байна. Тэмцээний эхний өдөр 57 кг-д "Белград-2022" ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ З.Занабазар Ираны Ахмад Мохаммаднежаджаванд 1:4-өөр, 74 кг-д ОУХМ О.Сүлдхүү Израилийн Митчелл Финесилверт 2:6-гаар ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн юм.


Харин 65 кг-ын жинд “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Т.Тулга дөрвөн барилдаан хийж, 33:0-ээр буюу оноо алдалгүй түрүүллээ. Ингэснээр Т.Тулга дэлхийн чансаанд 65 кг жинд 3-т эрэмблэгдэх болов.

Связанные новости