Б.Мөнхзаяа Азийн аваргаас хүрэл медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайландын нийслэл Бангкок хотноо долдугаар сарын 12-16-нд болж буй хөнгөн атлетикийн Ази тивийн аварга шалгаруулах 25 дахь удаагийн тэмцээний хоёр дахь өдөр болсон эмэгтэйчүүдийн 10 000 метрийн гүйлтэд Монголын үндэсний шигшээ баг, "Алдар" спорт хороо, Зэвсэгт хүчний 327-р ангийн тамирчин, ОУХМ Б. Мөнхзаяа 33:24.79 амжилтаар хүрэл медаль хүртлээ.
Алт, мөнгөн медалийн эздээр Японы Харүка Кокай 32:59.36, Момока Кавагүчи 33:18.72 амжилтаар тодорсон байна. Манай шилдэг марафончдын нэг Б.Мөнхзаяа эхний 6 км-т уралдааныг өнгөлсөн бөгөөд алт, мөнгөн медаль хүртсэн Японы гүйгчдээс ердөө 25 болон 6 секундын зайтай барианд орсон нь холын зайд бол тун бага зөрүү юм.
Тэрбээр 2014 онд Азийн наадмаар 10 000 метрийн зайд 33:31.11
гүйж байсан бол, энэ удаагийн 33:24.79 гэсэн амжилтаараа өөрийн тогтоож байсан Монгол Улсын рекордыг 9 жилийн
дараа шинэчилж
байгаа нь энэ.
Б.Мөнхзаяа тэмцээний сүүлчийн өдөр буюу долоодугаар сарын 16-нд 5 000 метрийн зайд бас хурд, хүчээ сорих юм.