Б.Болортуяа Дэлхийн чансааны тэмцээнд түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Будапешт хотноо болж буй чөлөөт бөхийн Дэлхийн чансааны Polyák Imre & Varga János Memorial тэмцээнээс Монголын баг өчигдөр хоёрдахь алтан медалиа хүртлээ.
Олимп, дэлхийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Болортуяатай эмэгтэйчүүдийн 53 кг-ийн финалд энэ жингийн дэлхийн чансааг тэргүүлэгч, 2023 оны Пан-Америкийн аварга, 2021 оны U23 насны дэлхийн аварга Эквадорын Л.Иепес Гузман барилдах байсан ч дэвжээнд гарч ирсэнгүй.
Тэрбээр эхний тойрогт хийлж, улмаар Европын хошой аварга Шведийн Э.Малмгренийг 4 минут 15 секундэд 10:0 оноогоор цэвэр, 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт Канадын Д.Вейкерийг 48 секундэд 10:0 оноогоор цэвэр, 2022 оны дэлхийн аварга АНУ-ын Д.Парришийг 2 минут 42 секундэд 13:2 оноогоор цэвэр ялсан юм.
Тэмцээний 2 дахь өдөр эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд “Белград-2022” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Н.Наранхүү, эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд “Осло-2022”, “Белград-2023” ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт гавьяат тамирчин Д.Отгонжаргал, 53 кг-ын жинд “Токио-2020” олимпын наадмын хүрэл, “Нурсултан-2019” ДАШТ-ий хүрэл медальт МУГТ Б.Болортуяа, 68 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгө хүрэл медальт Э.Дэлгэрмаа нар хүч үзлээ.
