Жюү Жицүгийн ДАШТ өнөөдөр эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын “Стэп Арэна”-д өнөөдөр эхлэх гэж байна.
20 дахь удаагийн тэмцээнд Монгол, Алжир, Бангладеш, Бельги, Канад, БНХАУ, Хорват, Кипр, Герман, Конго, Португал, Колумб, Франц, Итали, Грек, Индонез, ОУЖЖХ, Ирак, Израиль, БНСУ, Бахрейн, Филиппин, Узбекистан, Йордан, Тайланд, Дани, Монтенегро, Словени, Серби, Нидерланд, Казахстан, Кыргызстан, Австри, Румын, Саудын Араб, Швед, Швейцарь, Тайвань, АНЭУ, АНУ, Вьетнам гэсэн 41 орны 500-гаад тамирчин хүч үзэхээр бэлэн болжээ.
Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаа нэр хүнд, цар хүрээтэй уг тэмцээн мастерс ангиллын барилдаанаар эхлэх юм.