ДАШТ-ий ганцхан монгол шүүгч
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мөсөн хотхонд болж байгаа Жюү жицүгийн 20 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн 26 орны 32 шүүгч ажиллаж байгаа юм.
Тэгвэл “Улаанбаатар-2023” ДАШТ-ий шүүгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсаас олон улсын “В” зэрэглэлийн шүүгч Т.Мөнх багтаж, дэлхийн шилдгүүдийн барилдааныг дэнсэлж байна. Түүний хувьд 2015 оноос уг спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд жюү жицүгийн хар бүстэй тамирчин ажээ. Харин шүүгчийн гараагаа 2018 оноос эхэлж, 2020 онд Жюү жицүгийн холбооны ерөнхий шүүгчээр томилогдож байсан удаатай.
Монголын ганц шүүгч Т.Мөнхийн хувьд “Улаанбаатар-2023” тэмцээн түүний анхны дэнсэлж буй ДАШТ юм.