Пара байт харвааны ДАШТ-д өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-07-16 11:16:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын пара байт харвааны үндэсний шигшээ багийн тамирчид Чехийн Пелсин хотод маргааш эхлэх ДАШТ-д оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.


Пара байт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн долоодугаар сарын 17-24-ний өдрүүдэд болох юм. Манай улсаас Б.Оюун-Эрдэнэ, Д.Сэлэнгэ, Б.Жавхлантөгс, А.Амарбаясгалан, П.Мөнхбаатар нарын таван тамирчин, дасгалжуулагч Б.Золбоогийн удирдлага дор өрсөлдөхөөр хилийн чанадыг ийнхүү зорилоо.

Связанные новости