Сурагчдын шатрын ААШТ-ий Рапид төрөлд 5 медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batbold.sh@montsame.gov.mn
2023-07-16 15:17:09
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Узбекистаны Ташкент хотноо 2023 оны Сурагчдын шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 7-р сарын 14-22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.


Манай улсаас дэлхийн шатрын холбооны мастер "ABChess" академийн дасгалжуулагч Б.Анугаар ахлуулсан 20 тамирчин, 4 дасгалжуулагч Ташкентийн дэвжээнд өрсөлдөж байгаа юм.


Тэмцээний эхний өдөр болсон Рапид төрөлд манай тамирчид 4 алт, 1  мөнгөн медалийн болзол хангажээ. Тодруулбал;

-7 хүртэл нас охид И.Цэлмэг-АЛТАН МЕДАЛЬ

-8-9 нас охид  И.Цэлмүүн-МӨНГӨН МЕДАЛЬ

-10-11 нас охид  Ц.Амин-Эрдэнэ-АЛТАН МЕДАЛЬ

-12-13 нас хөвгүүд Г.Тэнгүүндалай-АЛТАН МЕДАЛЬ

-16-17 нас хөвгүүд Х.Өлзийхишиг-АЛТАН МЕДАЛЬ тус тус хүртжээ.


Өчигдөр тэмцээний СТАНДАРТ эхэлсэн байна.


Связанные новости