Төмөр замаар зорчигчид 7.7 хувиар буурчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМонгол Улс он гарсаар төмөр замын тээврээр 10729.3 мянган тонн ачаа, 1554.3 мянган хүн тээвэрлэжээ.
Тээвэрлэсэн ачаа өмнөх оны мөн үеэс 157.2 мянган тонн буюу 1.5 хувиар өсч, зорчигчид 7.7 хувиар буурчээ. Дотоодын ачаа 40.5 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 7.5 пунктээр буурахад барилгын материалын тээвэрлэлт 48.8 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн гэдгийг статистикчид онцолж байна. 35.4 хувь нь экспортынх, 10.9 хувь нь импортынх , дамжин өнгөрсөн ачааных 13.2 хувийг эзэлсэн байна.
Б.Заяа
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
5 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
9 дня