Нийслэл орчмын голууд үерийн аюултай түвшинг давсан хэвээр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-07-26 16:50:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-ын мэдээллээр нийслэл хот орчмын голуудын усны түвшин 1-15 см-ээр буураад байна.


Гэхдээ Санзай, Дамбадаржаа орчимд  Сэлбэ голын ус үерийн түвшинг 2-10 см, Туул гол Улаанбаатар орчимд 23 см, Алтанбулаг орчимд 25 см давсан бол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 10 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байгааг анхаарууллаа.


Иймд дээр дурдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй айл өрх, аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалахдаа үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж голын эрэг татам дагуу бууж суурьшихгүй, баталгаат гүүр гармаар зорчихыг УОК онцгойлон анхааруулж байна.


Связанные новости