"Белград-2023" чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох тамирчид тодорчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batbold.sh@montsame.gov.mn
2023-07-31 11:48:47
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сербийн нийслэл Белград хотноо ирэх есдүгээр сард болох "Белград-2023" чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэх Монголын баг тамирчид тодорчээ.


"Белград-2023" чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор:

Эрэгтэйчүүд

57 кг: Занданбудын Занабазар /2 дахь удаа/

61 кг: Нармандахын Наранхүү /2 дахь удаа/

65 кг: Төмөр-Очирын Тулга /4 дэх удаа/

70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн /2 дахь удаа/

74 кг: Олонбаярын Сүлдхүү /2 дахь удаа/ 

79 кг: Бат-Эрдэнийн Бямбадорж /2 дахь удаа/ 

86 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ /3 дахь удаа/

92 кг: Ганбаатарын Ганхуяг /3 дахь удаа/

97 кг: Балтмөнхийн Бадамдорж /анх удаа/

125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл /3 дахь удаа/ нар шалгарчээ.


Эмэгтэйчүүд:

50 кг: Долгоржавын Отгонжаргал /3 дахь удаа/

55 кг: Чинболдын Отгонтуяа /анх удаа/

57 кг: Бат-Эрдэнийн Эрдэнэсувд /2 дахь удаа/

59 кг: Хүрэлхүүгийн Болортуяа /3 дахь удаа/

62 кг: Пүрэвдоржийн Орхон /2 дахь удаа/

65 кг: Түвшинжаргалын Энхжин /2 дахь удаа/

68 кг: Энхсайханы Дэлгэрмаа /3 дахь удаа/

72 кг: Энх-Амарын Даваанасан /3 дахь удаа/

76 кг: Найгалсүрэнгийн Загардулам /2 дахь удаа/ оролцохоор болсон байна. Харин 53 кг-ын жинд гавьяат тамирчин Б.Болортуяа, ОУХМ Г.Отгонжаргал нарын халз барилдаан дэлхийн аварга шалгаруулах тэмцээний цугларалт дээр болох аж. 

"Белград-2023" чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серб улсын нийслэл Белград хотноо 2023 оны есдүгээр сарын 18-27-нд болох юм.

Связанные новости