Их мастер Б.Мөнгөнтуул Дэлхийн цомд эхний ялалтаа байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
batbold.sh@montsame.gov.mn
2023-08-02 11:39:17
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азербайжан улсын Баку хотноо шатрын спортын  "Дэлхийн цом-2023" тэмцээн үргэлжилж байна.


Дэлхийн цомын эхний өрөгт Монгол Улсын шатарчин, Их мастер Б.Мөнгөнтуул БНХАУ-ын шатарчин 2188 чансаатай Юуан Юе-тэй тоглож, сонгодог тавилд 2 удаа тэнцсэнээр тай-брейк шат руу шилжиж рапид төрөлд 1,5:0,5 харьцаагаар ялалт байгууллаа. 


Ингэснээр дараагийн шатанд тоглох эрхээ авч байгаа юм. Хоёрдугаар өрөгт Б.Мөнгөнтуул Гүрж улсын шилдэг шатарчдын нэг 2441 чансаатай эрэгтэй ОУМ, эмэгтэй Их мастер Жавахишвили Лел-тай оноолт таарч өрсөлдөхөөр боллоо. 

Связанные новости