Испани бүсгүйчүүд Нидерландын багийг хожиж хагас шигшээд шалгарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
odondarjaa@montsame.gov.mn
2023-08-11 11:52:13

ВЕЛЛИНГТОН./ВВС/. Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ий өнөөдрийн тоглолтонд цаг сунгасны эцэст Испанийн шигшээ баг 2-1 харьцаагаар Нидерландын багийг хожсоноор хагас шигшээд шалгарлаа.


Тоглолтын  хамгийн эхний гоолыг 81 дэх минутад Испанийн багийн  тоглогч Мариона Калденти  торгуулийн цохилтоор оруулсан бөгөөд түүний дараа Голландын  багийн Стефани ван дер Грагт 90+1 дэх минутад гоол оруулж харьцааг тэнцүүлсэн байна. Залуу тоглогч 19 настай Салма Параллуэло тоглолтын нэмэлт цагийн 111 дэх минутад гоол оруулснаар Испанийн баг ялалт байгуулжээ.


Ингэснээр Испаний шигшээ баг 26 жилийн дараа анх удаа ДАШТ-ий хагас шигшээд шалгарч ирэх мягмар гарагт Япон, Шведийн багуудын аль хожсонтой нь тоглоно.

 



Связанные новости