ХЭНТИЙ: "Дэлүүн болдог" нисэх онгоцны буудлын барилгын ажил үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-08-17 08:24:02
Дадал /МОНЦАМЭ/. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дадал суманд баригдаж байгаа "Дэлүүн болдог" нисэх буудлын барилгын металл дээвэр болон гадна тохижилтын ажлыг "Биг Монголиа билдинг" ХХК гүйцэтгэж байна.

Тус компанийн хувьд тэнхлэгээрээ 46,5мх46 метр хэмжээтэй гурван давхар, төмөрбетон каркасан хийцлэлтэй үйлчилгээний зориулалттай уг барилгын угсралт, дээврийн болон гадна тохижилтын ажлуудыг хийж дуусгахаар гэрээ байгуулжээ.

Харин дотор, гадна засал, дотор шугам сүлэжээний ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалт явагдаж байгаа юм байна.
Связанные новости