“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадмын өнөөдрийн хуваарь

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-17 08:46:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдөр боксын тэмцээнээр эхэлсэн “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам өнөөдөр жүдо, бадминтон, теннис, хөлбөмбөгийн тэмцээнээр үргэлжилнэ.


Зүүн Азийн залуучуудын наадмын Бадминтоны төрөл МХБХ-ны Футзалын ордонд 12.00 цагаас хосын төрлөөр эхэлнэ. 

Жүдод нийт 56 тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр 6 жинд өрсөлдөх бөгөөд өнөөдөр 13.00 цагаас барилдаанууд эхэлнэ.

Хөлбөмбөгийн төрөл өнөөдөр 12.30 цагаас эмэгтэйчүүдийн БНСУ - Хонконг гэсэн тоглолтоор эхэлнэ.

Ширээний теннист нийт 172 тамирчин өрсөлдөх бөгөөд 10.00 цагаас эмэгтэйчүүдийн багийн төрлөөр эхэлнэ.


Спортын 12 төрлөөр энэ сарын 23 хүртэл зохион байгуулагдаж буй тус наадамд 11 орны 808 тамирчин өрсөлдөж, 226 дасгалжуулагч, Азийн спортын холбоодийн техникийн зөвлөл, шүүгчдийн 123 төлөөлөгч, дотоодын 191 шүүгч, техникийн ажилтан, сайн дурынхан зэрэг 2600 гаруй төлөөлөл оролцож байгаа. 

Связанные новости