Японы нэрт жүдоч Ясүхиро Ямашита Монголд ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-17 12:36:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОУОХ-ны гишүүн, Японы ҮОХ-ны Ерөнхийлөгч, олимпын аварга, дэлхийн 4 удаагийн аварга, нэрт жүдоч Ясүхиро Ямашита энэ өдрүүдэд Монгол улсад болж буй Зүүн Азийн Залуучуудын наадмын нэгэн онцлох хүндэт зочин болоод байна.


Тэрбээр саяхан Японы жүдо бөхийн холбооны тэргүүний ажлаа өгсөн бөгөөд олимпизмдоо хүчин зүтгэхээр шийджээ. Ямашита Монголын шигшээ багийн бэлтгэлийг үзэж сонирхон, манай тамирчид, дасгалжуулагчидтай уулзаж, амжилт хүсжээ. Алдарт аварга Ясүхиро Ямашита Монголд анх удаа ирж байгаа аж. 


Связанные новости