Тооцоолол алдагдсаны улмаас “Луна-25” станц Саран дээр унаж сүйрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2023-08-21 08:40:29

МОСКВА. /ТАСС/.  “Луна-25” автомат станц Сарны гадаргуу дээр унаж сүйрсэн тухай ОХУ-ын “Роскосмос” корпорац ням гарагт мэдэгдлээ.


Наймдугаар сарын 19-ний өдөр буюу бямба гарагт газардахын өмнөх тойрог замд станцыг оруулахын тулд импульс өгөхөөр төлөвлөж байсан бөгөөд Москвагийн цагаар 14:57 цагт “Луна-25”-тай холбоо тасарсан байна. Бямба, ням гарагуудад аппаратыг хайх, холбоо тогтоох оролдлого хийсэн боловч бүтэлгүйтжээ.


Урьдчилсан дүгнэлтээс үзвэл, импульсын бодит үзүүлэлтүүд тооцоолсноос зөрсний улмаас “Луна-25” станц тооцоолоогүй тойрог замд орж, Сарны гадаргуутай мөргөлдөн сүйрсэн гэж "Роскосмос" мэдээллээ.  Сарны гадаргуугаас 100 км-ийн өндөрт орших тойрог замаар нисэж байсан сансрын аппарат Саран дээр газардахын өмнө 18 км-ийн нам тойрог замд орох ёстой байжээ.


Сүйрлийн шалтгааныг тогтоохоор яам, газар хоорондын тусгай комисс ажиллаж байна. 

Связанные новости