Чөлөөтийнхөн 3 мөнгө, 5 хүрэл медальтайгаар наадмыг өндөрлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
oyundelger@montsame.gov.mn
2023-08-23 09:02:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зүүн Азийн залуучуудын наадмын чөлөөт бөхийн тэмцээн Степпе Аренад хоёр өдөр үргэлжилж, манай багийнхан 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлэв.


Өчигдөр барилдсан бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 60 кг-д А.Даваадорж мөнгөн медаль хүртсэн бол 51 кг-д М.Аманбек, 80 кг-д Э.Бямбадорж, эмэгтэйчүүдийн 46 кг-д Б.Хулан нар хүрэл медалийн эзэд боллоо.


Чөлөөт бөхийн 12 жингийн 10-т нь Японы бөхчүүд түрүүлсэн бол хоёр жинд БНХАУ-ын тамирчид алтан медаль хүртсэнийг МҮОХ мэдээлсэн юм. 

Связанные новости