ХӨНГӨН АТЛЕТИК: Сүүлийн өдөр 4 медаль авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зүүн Азийн залуучуудын наадмын хөнгөн атлетикийн тэмцээн Налайх дүүрэгт болж, эмэгтэй 3000м, эрэгтэй 5000м-ийн кросс гүйлтийн уралдаанаар өндөрлөлөө.
Задгай талбайд уралддагаараа онцлогтой кросс уралдаанаас Монголын тамирчид 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв.
Эмэгтэйчүүдийн 3000м-т Японы Момоко Ямада 11.10.05 минутын амжилтаар түрүүлж, Монголын М.Мөнхжин 12.33.83 амжилтаар удаалав. Хүрэл медалийг Х.Уранжаргал 16.14.84 үзүүлэлтээр хүртсэн юм.
Эрэгтэйчүүдийн 5000м-т мөн Японы Даики Сасаки 16.50.92 минутын амжилтаар өнгөлж,
Монголын Э.Чингүнэ (19.20.43),
С.Алтансүх (20.03.85) нар
мөнгө, хүрэл медаль хүртлээ.
Ийнхүү манай хөнгөн атлетикийн тамирчид Зүүн Азийн залуучуудын наадмыг 3 мөнгө, 5 хүрэл, нийт 8 медаль хүртсэн амжилтаар өндөрлүүлж байна.